ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг гэр бүлийн гурван иргэн үсчнээс халдвар авчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-26

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн.

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа. Мөн нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдлээ.

Мөн үсээ залуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ. Долоон тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад ил боллоо. Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ" гэсэн юм. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан аж. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1656 болсон бол үүнээс 1211 хүн эдгэрсэн байна.