ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-26

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлсөн аж. Онцгой цаг үед эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажлын хариуцлага алдсанаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт алдаа дутагдал гарсан, нярай биетэй эхийг өвлийн хүйтэнд халаат, углааштай нь гаргасан, зөөвөрлөхдөө хариуцлага алдсан хэмээн үзжээ.