ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн "Саруул тэнгэр-2" хотхонд халдвар илэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-26

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны хоёрдугаар орцонд  халдварын тохиолдол бүртгэгджээ. Тиймээс өглөөний 07.00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, тус байрыг  хамгаалалтад авчээ. Мөн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос тухайн байрны оршин суугчдыг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж.  Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай таван цэгээр хэвийн үргэлжилж байгаа юм.