ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг нээгээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-24

Нийслэлээс хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг гаргаж байгаа юм. Улаанбаатар хотоос гарах шаардлагатай байгаа орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой комисстоо хүсэлтээ гаргана. Тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулан НОК-т ирүүлнэ. Зөвшөөрлийг үндэслэн PCR шинжилгээний хариу гарсан иргэдийг хотоос гаргана. Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх Даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Хувийн унаатай иргэд дээрх шаардлагуудыг мөн хангаж, зөвшөөрөл авна. Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг нээгээгүй. Харин хот руу орох ирэх иргэд асуумж бөглөж орж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,366  тээврийн хэрэгслээр 2,828 зорчигч хот руу нэвтэрч, 2,080 тээврийн хэрэгслээр 4,410 зорчигч хотоос гарсан байна.  Нийт 7,238 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ.