ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас халдвар бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт  12848 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр тохиолдлын ес нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас бүртгэгдсэн. Өвчин тараах эрсдэлтэй үед голомт бүртгэгдсэн. Энэхүү халдвартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо орчмын бүсэд тандалт илрүүлэг хийж байна. Нийтийн эзэмшлийн орон сууц болон гэр хорооллын 1000 гаруй хүнд шинжилгээ хийхээр эхлүүлсэн. Бусад долоон халдвар нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байв.  Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1627 боллоо. Үүний 1124 нь дотоодод бүртгэгдээд байна. Нийслэлд 16 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдварын батлагдсан тохиолдол 798 болоод байна. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэжээ. Одоогоор биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43 хүн,  бусад нь биеийн байдал хөнгөн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дөрөв нь хүнд. Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • Баянзүрх-420
  • Баянгол-158
  • Сүхбаатар-40
  • Сонгинохайрхан-76
  • Хан-Уул-53
  • Чингэлтэй-43 тохиолдол тус тус бүртгэгдсэн.