ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-20

Нийслэлийн "Өргөө" амаржих газарт өчигдөр төрсөн нялх биетэй эхээс халдвар илэрч, эх нярай хоёрыг тусгаарлах байр руу зөөвөрлөхдөө алдаа, дутагдал гаргасан асуудал олон нийтийн сүлжээнд дуулиан тарьж, бухимдал үүсгээд байгаа билээ.

Түүнчлэн хүмүүс хэний ч заавар, зөвлөгөөгүйгээр тайван жагсаал зохион байгуулж, амьд явах, эрүүл байх эрхээ эдэлж байна. Тэгэхдээ халдвар хамгааллын дэглэм сахиж, холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлж байгаа юм.

Тэгвэл дээрх зохисгүй, хүн чанаргүй үйлдэл гаргасан газрын холбогдох байгууллагуудад хариуцлага тооцож эхэлсэн байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд захирамж гаргаж Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг дөнгөж сая үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаарх мэдээллийг 19.00 цагаас Ерөнхий сайд өөрөө олон нийтэд мэдээлэх юм байна.