ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК: Д.Нямхүү, Л.Төмөрбаатар, Г.Баясгалан нарыг чөлөөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-20

Нийслэлийн Өргөө амаржихад дөнгөж, төрсөн нярай эхээс халдвар илэрч, тусгаарлах байр руу зөөвөрлөхдөө алдаа, дутагдал гаргасан асуудал олон нийтийн сүлжээнд дуулиан тариад байгаа билээ. Түүнчлэн олон нийтийн зүгээс эрхээ эдэлж, хөхөө өвлийн хүйтэнд нялх хүүхдээ тэвэрсэн эхээс эхлээд насанд хүрсэн Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал зохион байгуулж байна. Иргэдийн зүгээс УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулахыг шаардаж байгаа юм. Мөн дээрх үйл явдалтай зэрэгцэн Төрийн ордонд яг одоо УОК яаралтай хуралдаж, хариуцлагын асуудлыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХӨСҮТ-ийн Д.Нямхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Өргөө амаржихын дарга Г.Баясгалан нарыг чөлөөлөхөөр болсон гэх мэдээллийг өглөө.