ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засгийн газар 19:00 цагт мэдээлэл хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-20

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ны үүрээр нэгдүгээр төрөхөд төрсөн  эхийг орой гэрийн халааттай,  углааштай ХӨСҮТ-ийн түргэний машинд авч явж буй зураг олон нийтийн эгдүүцлийг хүргэж байна. Дөнгөж нярайлсан эхийн  коронавирусын шинжилгээ эерэг гарсан учраас ийнхүү  авч явсан аж. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн иргэд талбайд жагсаж Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам  бусад байгууллага, албан тушаалтнуудад дуу хоолойгоо өргөж байгаа билээ. Тэд мөн Эрүүл мэндийн сайд,  УОК-ын даргыг огцрохыг шаардаж байгаа аж.

Харин өчигдөр орой ЭМЯ-нд шуурхай хуралдаж хариуцлага алдсан  эмч, ажилтануудад хариуцлага тооцох асуудлаар хуралдаж байсан. Тэгвэл одоо Төрийн ордонд Засгийн газар,  УОК, Эрүүл мэндийн яамныхан нэр бүхий зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар хуралдаж байгаа аж. Энэ талаар Засгийн газар өнөөдөр 19 :00 цагт мэдээлэл хийхээр болжээ.