ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-17

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн  Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа  "Сүүлийн 24 цагт таван тохиолдол шинээр бүртгэгдэгдлээ. Улсын нийт халдварын тоо 1517 болсноос 947 нь эдгэрээд байна. Өчигдөр нийт 15,300 хүнд шинжилгээ хийсэн. Дөрөв нь  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнд илэрсэн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ хүнний биеийн байдал нь хүнд байна" гэв.