ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН-ыг УИХ-ын гишүүн Т.Доржханд удирдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-15

ХҮН   өчигдөр  Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Их хуралд нийтдээ Улаанбаатар хот болон орон нутгаас 120 төлөөлөгч оролцсон байна. Энэ хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ. Тэрбээр илтгэлдээ “Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд арван тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ.

  1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.
  2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.
  3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.
  4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.
  5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.
  6. Боловсролыг онц эрхэмлэнэ.
  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.
  8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.
  9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.
  10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.​​​

Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам дараах зарчмуудыг баримталж ажиллана.

  1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.
  2. “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам
  3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна" гэсэн байна. 

 

Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.