ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 20 байранд хязгаарлалт тогтоолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-14

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байранд энэ сарын 14-15-нд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээ авахаар явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5,000 иргэнийг хамруулна.

Хязгаарлалтын хугацаанд дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах юм. Мөн 4 дүгээр хорооны бусад байршилд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй.

Баянгол дүүргийн Шуурхай штабаас тухайн байрнуудын оршин суугчдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

  • Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах иргэд - 88139922
  • Хүнсний дэлгүүр, эмийн сан – 70130954
  • Ажил байдлын тодорхойлолт авах, хороотой холбоотой мэдээллийг 99164351 лавлах боломжтой юм.