ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-13

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд 16,975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тухайлбал,  "Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. Мөн Баянгол дүүргийн  дөрөвдүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын хөршөөс  илэрлээ” гэв.