ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийг төмөр зам дагуу алдсан Д.Жигжиднямаа нарт хариуцлага тооцох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Бүтэн 11 сарын турш дотооддоо алдахгүй барьж чадсан коронавирус “Энхсаран” сувилал болон төмөр зам даган хоёр голомт үүсгэж алдагдсан нь нэгэнт тодорхой болоод буй. Тэгвэл Монгол Улсад энэ өвчин тархахад хариуцлага, хяналт алдсан гэх шалтгаанаар 13 хүнтэй хариуцлага тооцно гэдгээ УОК-ын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдэгдэв.

Халдвартай жолооч нарыг өрөө дамжуулан хэсэж байхад шаардлага тавиагүй гэх шалтгаанаар “Энхсаран” сувиллын удирдлагуудад хэрэг үүсгэн шалгаж буй нь тодорхой болсон. Тэгвэл цар тахлын үед тэмцээн уралдаан зохион байгуулж, төмөр замын салбар дотроо сахилга, хариуцлагаа мөрдүүлж чадаагүй “УБТЗ” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа болон түүний тойрон хүрээлэгч нарт ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Хариуцлагын асуудлыг анхлан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд хөндөхөд УБТЗ-ын Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцаг болон “УБТЗ” ХХН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэл нар гишүүдийг олон нийтийн сүлжээгээр доромжилж, төмөр замчдынхаа тоогоор салаавч өгнө хэмээн доромжилж байсан билээ.

Тэгвэл төрийн дээр сандайлсан энэ хүмүүст төр ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь хариултгүй хэвээр байсан бол УОК-ын дарга ийнхүү хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдэв. Гэвч хэнд вэ гэдэг нь мөн л сонирхолтой. УИХ-ын нэр бүхий гишүүдийн өөдөөс салаавч гаргана хэмээн томорч байсан Ж.Пунцаг гэгч нь Д.Жигжиднямаа ажлаа авсан даруйд томилсон дарга нарын нэг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн “Нэг монгол” фракцийнх нь гишүүн хэмээн яригддаг. Мөн АТГ-аас түүнийг баривчлан шалгаж байсан ч хэрэг хүлээгээгүй. Том ар талтай гэх түүнд төрийн хууль үйлчлэх эсэхийг хүлээх л үлдлээ.