ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

24 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр энэ сарын 28-нд нийт 9513 хүнд шинжилгээ хийхсэн байна. Шинжилгээгээр  24 хүнд коронавирусийн  халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 75 боллоо. Өөрөөр хэлбэл,  Баянгол 21, Сонгинохайрхан 10, Баянзүрх 23, Сүхбаатар 12, Хан-уул долоо, Багануур  нэг, Чингэлтэй нэг тохиолдол тус бүр бүртгэгдлээ. Харин Сэлэнгэ аймагт шинээр долоо, Дархан-Уул аймагт есөн хүн бүртгэгдээд байна. Мөн Орхон,  Говьсүмбэр, Дорноговь аймагт өвчлөл нэмж, бүртэгдээгүй бол Архангай аймагт хоёр шинэ тохиолдол бүртэгдлээ.