ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

Монгол Улсад энэ сарын 10-ны өдөр дотоодын анхны халдвар албан ёсоор бүртгэгдэж, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны  ирэх сарын  1-ний өдрийн 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон билээ.  Хөл хорио тогтоогоод арав гаруй  хоносон ч дотоодын халдварын тархалт буурахгүй байгаа юм. Одоогоор  зургаан  аймагт коронавирусын халдвар бүртгэгдэж, өвчлөлийн тоо 300 гаруй болсон билээ. Тиймээс ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас хөл хориог сунгах саналыг гаргасан юм. Тэгвэл цаашид хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр шийдэнэ. Өнөөдөр УОК болон  Засгийн газар   хуралдах юм. Хурлын дараа шийдвэрийг танилцуулах ажээ.