ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"22 хүнээс коронавирус илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 27-ны өдөр нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр  22 хүнд коронавирус  илэрлээ. Харин Улаанбаатар хотод таван  тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Тус аймагт батлагдсан 167 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 болсон. Дорноговьд нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал.  Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт гурав тохиолдол байна.  Дотоодод голомтлон гарсан халдвар 318 болсон. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 760 байгаагаас 347 нь эдгэрсэн. Халдварын улмаас 406 хүн эмчлүүлж байна” гэлээ.