ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татан,  авч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна. Тэрбээр  "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Түүнчлэн “Ерөнхийлөгч миний  өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай багц хуулийн төсөл хэт их улстөржсөн, төрийн уламжлалд зохицохгүй байгаад харамсаж байна.  Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татаж авч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.  Шүүхийн асуудал бол нийт иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах өргөн хүрээний зүйл. Шүүхийн асуудал улс төрийн нам, фракцуудын явцуу ашиг сонирхолыг хангах ёсгүй. Эрх баригчдын намын гишүүн торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг зэрэг олон талын санал санаачлагатай хуулийн төсөл болсон. Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн 340 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа завшсан  намын гишүүн торгуулж,  50 мянган төгрөгийн хулгайн хэрэгтэй иргэн хоёр  жилийн авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч байна. Ийм нөхцөл байдал Монгол Улсаар нэг байна. Хууль ижил, тэгш шудрага үйлчлэх ёстой” гэв.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.