ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Улаанбаатар хотод шинээр зургаан хүнд халдвар илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөрлабораториудад нийт 3301 хүнд шинжилгээ хийсэн. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Орхон,  Говьсүмбэр аймагт шинэтохиолдол бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 60 болсон. Зургаан тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтал давтан шинжилгээнд илэрсэн. Харин  бусад тав нь ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн.  Дорноговь Аайраг суманд нэг тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 18, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 144 боллоо. Онош нь батлагдсан иргэдийн ойрын хавьтал 959 хүн байна” гэв.