ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуугаар 15 хүн тээврийн хэрэгсэл жолооджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-24

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр  нийт 788 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 332 нь, гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага байсан аж. Мөн хулгайлах гэмт хэргийн тав, гэмт хэргийн шинжтэй 20 тохиолдол гарчээ.

Согтуугаар автомашин жолоодсон 15, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 49, хүний биед халдсан 17, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 32 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 126 хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн хүн гэмтжээ