ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БАНКУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-23

Нийгмийн халамжийн мөнгөө банкаар авдаг иргэдэд Арилжааны банкууд үйлчилж, карт олгож байна.

ХНХЯ-наас иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарч шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Халамжийн мөнгөө банкинд өөрийн биеэр очиж авдаг иргэдэд өнөөдрөөс Арилжааны банкууд үйлчилж эхэллээ. Энэ үеэр картгүй иргэдийг картжуулж дараа сараас бүх иргэд цахимаар буюу карт хэлбэрээр Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна.

Яг одоо ХНХЯ-ны ажлын хэсэг болон удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй банкуудад ажиллаж зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлт дээр хяналт тавьж байна.

Банкны ажилтнууд Ковид-19-ийн шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэдэд үйлчилж байгаа юм.

Эхний ээлжид халамж авдаг иргэдэд үйлчилж байгаа бөгөөд цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж.

Иргэн Та онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, банкинд очиж дараалал үүсгэхгүй гэртээ байж, цахим хэрэглээг сонгоорой.

Хаан банк 09:00-16:00 цаг, Хас банк 09:17:00 цаг хүртэл ажиллах бол Төрийн банк 08:00-18:00 цаг, Капитрон банк 09:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Арилжааны банкуудын зүгээс зайлшгүй тохиолдолд банкин дээр ирж үйлчлүүлэхийг зөвлөсөн бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа.