ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнс хүргэлтийн үйлчилгээ 07-17 цагийн хооронд үргэлжилнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-21

 Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, Өчигдөр орой 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөөдөр өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргажээ.Нийслэлийн хэмжээнд хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байгаа бөгөөд хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3,731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэхээр болжээ.

Цаашдаа хүнсний худалдаа, хот нийтийн аж ахуйтай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбогдож даваа гараг гэхэд албажуулах юм. Гэхдээ өнөөдөр хүнс хүргэлт тээвэрлэлтийг хэвийн явуулах аж.