ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнсний тусламжийг зорилтод бүлгийн өрхүүдэд хүргэж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-21

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг дунд шатны хороодоор дамжуулан өчигдрөөс эхлэн хүргэж эхэлжээ.

Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1.000 өрхөд хүргэх юм. Тус ажлыг УОК, ХНХЯ, МУЗН, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна. 

Мөн "Лантуун дохио" ТББ ч нэгдсэн журмаар түлш, гурил, нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг эмзэг бүлгийн иргэдэд түгээх ажлыг мөн хийж байгаа бөгөөд хандивын арга хэмжээ зохион байгуулан энэхүү ажлыг хийжээ.