ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

У.Хүрэлсүх: Бидэнд сахилга хариуцлагын вакцин шаардлагатай байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-18

Засгийн газар хуралдаж дууссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Аюулт цар тахал  эрчээ авч байна. Олон улсад өвчний аюул занал  гамшгийн хэмжээнд хүрч байгааг  ард  иргэд  мэдэж байгаа. Дэлхийн эдийн засагч таагүй байна.

Хариу арга хэмжээ авахаар бүх нийтийн бэлэн байдалд 12 дугаар сарын 1-ний 06.00 цаг хүртэл шилжүүлсэн билээ. Цар тахалыг барьж авах,  хяналтад авахад арга хэмжээ авч байна. Ард иргэдийг ч хүнд нөхцөлд  амьдарч байгааг ойлгож байна. Гэхдээ бид  айж сандрах,  бухимдах зүйл байхгүй. Дэлхий даяаараа энэ хүнд нөхцөлийг туулж байна. Монголчууд бид  эв нэгдэлтэй байж энэ өвчнийг  давж гарах ёстой. Өнөөдрийн байдлаар 30 хүн дотооддоо цар тахал  авсан нь тогтоогдлоо. Эдгэрч гарсан иргэдээс ч дахин  шинжилгээ авна. Одоо 114 хүн  ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Хүнд хүн байхгүй. Бэлэн байдалд 12 мянган хүн ажиллаж байна. Нийт 90  цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд  бүхий  л боломжоо дайчлан нэмэх арга хэмжээ авна. Иргэд бидний үйл ажиллагаанд  туслалцаа үзүүлж байгаа ч цаашид  сахилгыг  улам чангатгах шаардлага гарч байна. Бидэнд сахилга хариуцлагын  вакцин шаардлагатай байна.

Бид  байгаа бүх боломжоо дайчилж арга хэмжээ авч байна.