ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арилжааны банкууд ирэх сарын 1 хүртэл ажиллахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-17

Арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Гэвч улсын хэмжээнд банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой аж.