ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар Хотын даргын тамгаа гардан авлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-23

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлээд  байсан  билээ. Тэгвэл  өнөөдөр Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон тамгаа гардан авлаа. Түүнийг өнөөдрийн төрийн байгуулалтын  байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлж нийт гишүүдийн 70.5 хувийн саналаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөөд байсан юм.