ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийг хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-16

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж байна. Тэрбээр "Ирэх оны төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй алдагдлыг бууруулах, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хуулийн төсөлд төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан байгаа. Түүнчлэн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж, төсвийн үзүүлэлтийг сайжруулсан болно" хэмээн мэдэгдлээ.