ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ Т.ЭНХБОЛД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛНО

O.Admin
2020-09-24

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж нилээд хэдэн ноцтой мэдээллийг хэвлэлийнхэнд дэлгэлээ. Тэрээр “С.Эрдэнэ өөрийн хүргэн болох БГД-гийн ИТХ-ын дарга Энхболдтой нийлж АН-ын гишүүдийн мөнгийг залилж авсан. АН-ын гишүүдийн татвараас сар бүр 20-30 сая төгрөгийг хувийн байрныхаа түрээсэнд авч байсан. С.Эрдэнэ шүүхээс ял сонсож байсан гэмт хэрэгтэн. АН-ын дарга болонгуутаа төрсөн охиныхоо нөхөр Т.Энхболд гэгч халаасны хулгайн хэргээр ял сонсож явсан залууг  Баянгол дүүргийн АН-ын даргаар томилж, Баянгол дүүргийг хувийн өмчөө болгож авсан. Өнөөдөр энэ халаасны хулгайч Т.Энхболд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд  Баянгол дүүргийн АН-аас нэр дэвшиж байгаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд С.Эрдэнэ дандаа өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлж халаасны хулгайч хүргэнээ Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулах гэж байна” хэмээн мэдэгдсэн юм.