ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Тулгат: Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-24

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарыг ард түмнээс уучлалт гуйхыг шаардлаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга М. Тулгат “ Цар тахлын үеэр холбогдох албан тушаалтнууд сайн ажилласан ч иргэдээс цугларсан хандиваас урамшуулна гэдэг ёс зүйгүй үйлдэл. НИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ. Энэ үйлдэлдээ иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна. Мөн нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлнэ. Төрийн албанд ийм муу жишиг тогтоож болохгүй. Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй. УОК-т цугласан хандивын мөнгөнийг зарцуулалтад хяналт тавих ёстой. Цаашид сөрөг хүчний зүгээс дахин ийм асуудал гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллана” гэлээ.