ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх сард БНСУ руу долоон удаагийн нислэг хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-23

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцууллаа.Тэрбээр ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг Шадар сайд бөгөөд УОК-ын даргад танилцуулан батлуулсан гэлээ. Хуваарийг эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоонд тулгуурлан гаргасан.

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна. Гэхдээ бид энэ мэдээллийг бүх ЭСЯ, Консулын газраар дамжуулан нягталж байгаа. Зарим иргэд арваннэг болон арванхоёрдугаар сард нутаг буцна. Зарим нь нутаг буцахаа болилоо гэж байна. Тиймээс 10600 гэдэг тоо бодитой биш. Тиймээс нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-д байна. Иймээс Сөүл хот руу долоон удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн” гэж мэдээллээ.

10-р сарын нислэгийн урьдчилсан хуваарь:

• 10-р сарын 4-5-нд Нурсултан хот руу

• 10-р сарын 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу /16-ны нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авна/

• 10-р сарын 10-ны өдөр Токио хот руу

• 10-р сарын 23-нд Франкфурт хот руу нэг нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна.

АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.