ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хан-Уул дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-23

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Хөрш заан" хотхонд өчигдөр 22:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, тус хотхоны 106 дугаар байрны хойд замд "Lexus RX350" маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "Toyota Aristo", "Toyota Aqua", "Toyota Rumion" маркийн автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас жолооч 30 мөн зорчигч 27 настай эрэгтэй нар гэмтсэн ажээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад иргэн Б “Гэр бүлийн маргаанаас үүдэн, архидан согтуурсан” хэмээн мэдүүлжээ.