ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Энхтөр: ЭХЭМҮТ томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг хангасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-22

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр ЭХЭМҮТ-д  ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр Улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажиллаж байгаа. Манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэлгийнхэнд “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн  ажлын байранд  нь очиж, чадавхжуулах сургалтыг хийж байна. Сургалтаар тав  хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком,  таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэгдэж байна гэлээ.