ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МУГЖ С.Жавхлан энэ сарын 26-нд “Монголоороо байгаасай” тоглолтоо хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-22

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 2020 оны улс төрийн сонгуулиас хойш нам гүмхэн амьдарч байсан билээ.

Тэгвэл өнөөдөр цахим орчинд түүний шинэхэн дууны бичлэг тавигдсан нь олон нийтийн талархал, хайр, хүндлэлийг хүлээгээд байлаа. Тэгвэл энэ дууны учиг ч төд удалгүй тайлагдав бололтой. Тодруулбал, найруулагч Д.Галбаярын олон нийтэд цацсан хоолойн бичлэгт орж буй гавьяатын бичлэг нь энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Монголоороо байгаасай” тоглолтод зориулсан  пиар байсан аж.

Мөн энэхүү тоглолтод хуучны хит дуунуудаас гадна, шинэхэн уран бүтээлүүдээр бэлэг барихаар гавьяат маань бэлтгэлдээ оржээ. Тэрбээр, “Илгээлтийн эзэд” тоглолтыг 2016 онд МУГЖ Т.Баясгалантай хамтарч хийж, түмний хүртээл болгож байлаа. Өөрөөр хэлбэл, цаг үе хүндэрсэн, зуд болсон аймгуудын малчдад туслах зорилготой хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулаад зогсохгүй “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлж байсан удаатай. Түүнээс хойш МУГЖ С.Жавхлангийн бие даасан томоохон тоглолт дөрвөн жилийн дараа ийнхүү өндөр хүлээлт дор дөрөв хоногийн дараа болох нь ээ. Тоглолтын билет нь 20000 төгрөг бөгөөд үзэгч та 99117452, 88067575, 88707696 дугаараас тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.