ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн вакцин хуваарилах төсөлд 156 орон нэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-22

Коронавирусийн вакциныг тэгш хуваарилах “Covax” төсөлд дэлхийн 156 орон нэгджээ. ДЭМБ-ын оролцож буй энэ төсөлд вакциныг бүх улс орны эрсдэлтэй хэсгийг хамруулах зорилготой аж. Өөрөөр хэлбэл, баян чинээлэг болон ядуу буурай улсуудад түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хуваарилж, аль нэг улсын бүх хүн амыг вакцинжуулна гэхгүйгээр хуваарилах юм байна.

Ингэхдээ эхний ээлжинд 2021 оны эцэс гэхэд оролцогч улс бүрийн хүн амын гурван хувийг вакцинжуулна. Улмаар эрсдлээр нь эрэмбэлж, халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийг түрүүлж вакцинд хамруулахаар болжээ.