ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1749 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнээс ковид илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-21

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 18-20-ны өдөр 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн аж. Тодруулбал 9-р сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолооч, 50 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ. Түүний хувьд  ОХУ-ын иргэн юм байна.

Манай улсад батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Харин гурван хүний бие хүндэвтэр байгаа ажээ.