ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг хүссэн байна.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, цагаан зуд болох эрсдлийг нэмэгдүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.