ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.