ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхний ээлжийн 10 мянган хонийг хятад руу илгээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-10

Дэлхий даяар тархсан цар тахал анх БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн билээ. Урд хөшид  нөхцөл байдал хүнд  байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж сэтгэлийн дэм болгож 30.000 хонь бэлэглэхээ мэдэгдсэн.  Тэгвэл БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт манай улсад айлчлах талаар эх сурвалж мэдээлсэн юм.  Айлчлалын үеэр  30.000 толгой хонины эхний 10.000-г өгөхөөр болсон байна. Эхний ээлжийн 10,000 хонийг зүүн гурван аймгаас төвлөрүүлж байгаа аж. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30.000 толгой хонийг хүлээлгэж өгөх Ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа гэв.