ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатарын биш, Монгол Улсын төсөв шүү дээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-08-27

Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Н.Энхболд: /УИХ-ын гишүүн/

-УИХ-ын дарга хуулиараа барьж ажиллах ёстой. Дэд хорооны санал дүгнэлтийг унших ёстой. Б.Пүрэвдорж гишүүн дэд хорооны санал болон хувийн саналаа танилцуулж болно гэж хэлэх ёстой. Та хурлаа Дэгийн хуулиар явах ёстой. Цаашид чуулганы хуралдаан ийм байдлаар явбал утгагүй болно. Та Б.Пүрэвдорж гишүүнд эхлээд Дэд хорооны саналаа чуулганы хуралдаанд танилцуулаа. Дараа нь хувийн саналаа танилцуул гэж хэлэх ёстой.

Б.Пүрэвдорж: /УИХ-ын гишүүн/

-Төсвийн зарлагын дэд хороо хуралдсан. Хуралдаанаар ямар ч гишүүнээс санал гаргаж, асуулт асуугаагүй. Тиймээс өөрийнхөө санал дүгнэлтийг илтгэл дотор оруулж уншсан байгаа. Та хэд Засгийн газраа магтсан сайхан дүгнэлтээ хэлэлцээд яв.

Н.Алтанхуяг: /УИХ-ын гишүүн/

-2019 оны төсөв чинь ковид байгаагүй. Үүнийг Ч.Хүрэлбаатар анхаарах ёстой. Та нар Ч.Хүрэлбаатарын асуудлыг дотроо ярих ёстой юм. Энэ чинь Ч.Хүрэлбаатарын төсөв биш, Монгол Улсын төсөв шүү дээ. Ч.Хүрэлбаатар хаан суучихаад байна. Төсвөөрөө хувийн аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрээ дэмжээчээ. Зарим ашиггүй газруудад хийсэн санхүүжилтээ зарцаагаач ээ.