ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар:Манай улсад эмийн үнэ дэлхийн жишигтэй харьцуулахад 5-6 дахин үнэтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-21

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Чуулганы хуралдааны үеэр Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “Манай улсын хилээр орж ирсэн үнэ дээр дахин 68 хувь нэмж эм зардаг. ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад манай улсад 5-6 дахин өндөр байна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр дураараа эмийн үнийг тогтоодог асуудлыг цэгцэлж өгөхгүй бол болохгүй" гэлээ. 

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар орж ирж буй гурван эм тутмын нэг нь хуурамч. Тиймээс эмийн асуудал хариуцсан агентлагийг нь байгуулаад явахгүй бол үүний цаана олон хүний эрүүл мэнд, санхүүгийн асуудал байгаа хэмээлээ.