ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг энэ сарын 24-нд шүүнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-16

“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд холбогдох шүүх хурлыг  энэ сарын 24-ний  өдрийн 13:30 цагт товлосон аж.  Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-аас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, харин “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан бөгөөд ЭХХШТХ-ийн 33.1.1-1.1, 1.2,1.3,1.4 дэх заалтуудыг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан ажээ.