ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: нийт 261 тохиолдлоос 209 хүн эдгэсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-16

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит  өчигдөр 184   хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарлаа. Тухайлбал, энэ сарын 2-нд Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан  тав,  Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн  ачаа тээврийн 31 жолооч, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирж ХӨСҮТ-д  тусгаарлагдсан гурван  сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тандалт судалгааны зорилгоор авсан нэг хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарлаа. Түүнчлэн ХӨСҮТ-өөс өнөөдөр дахин хоёр хүн эдгэж, дараагийн шатны эмчилгээ рзүү шилжиж байна.  ОХУ-аас тавдугаар сарын 29-нд онош батлагдсан 20 настай эмэгтэй 48 хоног эмчлэгдлээ. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдэж  гарлаа. Нийт батлагдсан 261 тохиолдлоос 209 хүн эдгээд байна. Эмчилгээнд 53 хүн байгаагийн нэг нь жирэмсэн.  Энэ  сарын 15-нд  Сөүл-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 428 иргэнээс сэжигтэй гурван хүнийг  тусгаарласан” гэлээ.