ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэнэт хотын багш нар аялалд явж байгаад осолдож амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-07-10

Долдугаар сарын 9-ний өдөр буюу өчигдөр 18:00 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож, долоон хүн амиа алджээ. Эдгээр хүмүүс нь Эрдэнэт хотын ЕБС-ийн багш нар байсан бөгөөд Увс аймаг руу аялал зугаалгаар яваад буцаж байхдаа ийнхүү энджээ.

Тэдний сууж явсан “Toyota Аlphard” маркийн автомашин Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шумуултайн ар” гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж яваад замаас гарч онхолдсон аж.

2020 оны долдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас нийт 11 хүн эндсэн бөгөөд тэдний дунд гурван настай хүүхэд байсан аж.

Иймд жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулан аюулгүй байдлаа ханган, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.