ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн замуудыг хаагаагүй гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-07-10

Үргэлжлэн орж буй хур борооны улмаас Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Дархан, Төв аймгийн замыг хаасан гэх баталгаагүй мэдээллүүд соошл орчинд явж байгаа билээ. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны албан хаагч энэхүү мэдээлэлд албан ёсоор тайлбар өгчээ.

Одоогийн байдлаар ямар нэг байдлаар зам хаах шийдвэр гараагүй бөгөөд өчигдөр шөнөөс эхлэн Дархан чиглэлийн замыг түр хааж эвдрэл гэмтлийг засаад эргэж өнөөдөр өглөө 08.00 цагаас нээжээ. Орон нутгийн замд үргэлжлэн орсон их борооны улмаас автозамууд гулгаатай, зарим газраа эвдэл гэмтэлтэй байгаа учраас замд явж буй жолооч нарыг хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг мөн санууллаа.

Мөн баяр наадмын өдрүүдэд автозамыг хаана гэсэн шийдвэр гараагүй бөгөөд Хүй долоон худаг чиглэлд тодорхой хэмжээнд хөдөлгөөн хязгаарлахаас өөрөөр асуудал байхгүй гэжээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр энэ сарын 10-наас эхлээд 15-ныг дуустал ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно гэсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд та бүхэн яаралтай л биш бол баяр наадмын өдрүүдэд холын замд гарахгүй байхыг албаны хүмүүс мөн санууллаа.