ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Армен улсын Ерөнхий сайдын гэр бүлийнхэн ковидын халдвар авчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-02

Армени улсын ерөнхий сайд гэр бүлийнхэн корона вирусийн халдвар авснаа цахим хуудастаа мэдээлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Никол Пашинян болон түүний гэр бүлийнхэн коронавирусийн халдвар авсан аж. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ,  “Миний коронавирусийн шинжилгээний дүн эерэг буюу халдартай гэж  гарлаа. Гэр бүлийнхний хариу бас эерэг гарсанч  одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Гэрийнхэн бүгд тусгаарлагдаж, харин би гэрээсээ ажиллаж эхэлсэн” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр,  ажлын уулзалтын үеэр хэн нэгнээс халдвар авсан гэж үзэж байгаагаа мэдэгдээд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, бусадтай зайнаас харьцахыг иргэдэд уриалжээ.

Тус улсад коронавирусийн халдварын 9.282 тохиолдол бүртгэгдэж, 131 хүн нас бараад байгаа аж.