ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Эрдэнэбаяр: Тайлбар хэлэх боломжгүй, хувь хүмүүсийн үзэл бодол байх

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-09

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ.  Энэ үеэр “Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум АНУ-ын Лас Вегас хотод болж,  дэлхийн 60 гаруй орны 6000 гаруй хүн оролцсон байна. Энэ форумд Монгол улсаас “Remax” ХХК-ийн  24 ажилтан   өнгөрөгч  хоёрдугаар сарын 23-28 хооронд оролцсон. Энэ сарын 3-5-ны хооронд тус  компанийн таван  Монголд ирэхэд нь тусгаарласан.  Тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Манай хүмүүстэй хамт хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн” гэдэг  мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар  “Remax” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбаяртай холбогдож “Таван үг” солилоо.

-Танай компанийн 24 ажилтан олон улсын форумд оролцжээ. Тэдэнтэй хамт хуралд оролцсон Канад улсын иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн гэдэг албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байна?

-Манайхаас олон улсын хуралд оролцохоор цөөн хэдэн хүн явсан.

-Голомттой бүс рүү зорчихгүй байх талаар төрийн шийдвэр гарчихсан шүү дээ. Яагаад төрийнхөө шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Мэдээллээ нууцалсан шалтгаан нь юу юм бол?

-Тайлбар хэлэх боломжгүй.  Хувь хүмүүсийн үзэл бодол байх.

-Үлдсэн хүмүүс нь хэзээ ирэх вэ?

-Манайхаас цөөхөн хүн явсан. Нарийн тоо хэлэх боломжгүй. Хурлаа дуусгаад ирэх байх. Зарим нь хувийн шалтгаанаар үлдсэн байх.