ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардчиллын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-07

 

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас эхэлнэ. Бүртгүүлсэн бөхчүүдээс дурдвал:

Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

Улсын заан Батзоригийн Батмөнх

Улсын заан Баттулгын Соронзонболд

Улсын харцага Төрөөгийн Баасанхүү

Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий

Улсын харцага Доржийн Анар

Улсын харцага Бат-Очирын Одгэрэл

Улсын харцага Хүрэл-Очирын Гантулга

Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо зэрэг 260 гаруй хүчтэн нэрээ бүртгүүлсэн байна.

Тус ойн барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх таван сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр саяын бай шагнал хүртэх юм байна.