ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

   Б.Махбалын шүүх хурал дахин хойшиллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн юм.

Хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүллээ.

Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг энэ сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.