ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батзориг гишүүн хэргээ хүлээжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хэргээ хүлээжээ. Тэрбээр сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлж, ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүний хамаарал бүхий компанид зээл олгох шийдвэрийг гаргасан билээ. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэргээр шалгагдаж байгаа юм. Энэ талаар эх сурвалжийн хэлж байгаагаар “УИХ-ын гишүүн Б.Батзориг гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс удахгүй гишүүнээс эргүүлэн татах асуудлыг УИХ-д прокуророос оруулна. Дараа нь яллах дүгнэлт үйлдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.