ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдварт өвчний тоо нэмэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-15

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 281 тохиолдол бүртгэгдээд буй Үндэсний  статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний  аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд:

Салхин цэцгээр өвчлөгчид 2395 (41.4%)
Тэмбүүгээр өвчлөгчид 503 (10%)
Мөөгөнцрөөр өвчлөгчид 73 (5.3%)
Сүрьеэгээр өвчлөгчид 128 (4.2%)
Гонококкт халдвараар өвчлөгчид 110 (2.5%) –аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 (42.3%)-аар буурчээ.