ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Орос цэргийн алдар” хөшөөг сэргээн засварлажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-15

Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их бууг суурилуулсан цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт болсон байна.

Тус аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Дайны хүнд жилүүдэд болон тайван цагийн бүтээн байгуулалтын үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Монгол-Зөвлөлтийн дайчин эрсийн ган бат нөхөрлөл, алтан амиараа байгуулсан түүхэн гавьяаг хүндэтгэн алдаршуулах, хойч үедээ таниулан сурталчлах эрхэм зорилготой Говьсүмбэр аймгийн удирдлага энэхүү цогцолборыг сэргээн засварласан” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Мөн хурандаа Г.М.Сулимук “Халхын голын байлдааны ялалтын 80 жил, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 98 жилийн ой тохиосон өдөр “Орос цэргийн алдар” хөшөө цогцолборын нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ.